МУЭ-ын үзэсгэлэнгийн танхимд “УДМЫН” нэртэй уран зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн онцлог гэвэл ахмад зураач Б.Сосорбарам гуай өөрийн ач охин М.Эрдэнэчимэгтэй хамтран нээж байгаа юм.

Уран зураг, зураасан зураг хоёрын нийлбэр бүтээлээс бүтсэн нийт 70 гаруй бүтээл энэ үзэсгэлэнгийн үзмэрт тавигджээ. Ач охин, өвөө хоёрын уран зургийн үзэсгэлэн 2013 оны 5 дугаар сарын 10-наас 5 дугаар сарын 16 хүртэл үргэлжлэх юм. Та бүхэн өвөө охин хоёрын хамтын бүтээлийг сонирхоно уран зургийн гайхамшигийг мэдрээрэй.

Өвөө Ач охин 2

Зураач М.Эрдэнэчимэг

Зураач Эрдэнэчимэгийн эмээ охиныхоо уран бүтээлийг сонирхохоор иржээ