Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлаар АН-ын бүлэг завсарлага аваад байсан билээ. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусч, байнгын хорооны хурлаар хэлэлцэх учиртай. Тэгвэл өчигдөр шөнө болтол хуралдсан АН-ын бүлгийн гишүүдийн дийлэнх олонхи нь МАН-ын тавьсан үндэслэлээр Засгийн газрын унагах саналыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Мөн аймаг, дүүргийн Засаг дарга нар ч тэр Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнийг огцруулахгүй, ажлаа тогтвортой хийхийг АН-ын бүлгийн гишүүдээс шаардаж байгаа юм.