Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т "Нийт прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг гурван жилд нэг удаа шалгаж, дүгнэнэ” гэж заасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 02-ноос 12-ны хүртэлх хугацаанд аймаг, сум дундын прокурорын газарт ажиллаж байгаа прокуроруудын үйл ажиллагаа мэргэжлийн түвшинг шалгасан.

Шалгалт үргэлжлэн явагдаж байгаа ба 05 дугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд Нийслэлийн 8 дүүргийн прокурорын газарт ажиллаж байгаа 141 прокурор хамрагдаж байна.

Харин УЕПГ, Нийслэлийн прокурорын газар, Тээврийн прокурорын газарт ажиллаж байгаа прокуроруудаас авах шалгалт энэ сарын 23-нд эхлэх юм байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.