8d5dc90307d5ec72big

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Зарим хүмүүс ажлын ярилцлаганд амжилттай оролцохын тулд арга заль хэрэглэнэ. Өдрийн эхний хагаст сэтгэл хөдлөл ихтэйгээс болоод хамтрагч нартайгаа зөвшилцөлд хүрэхэд хүндрэлтэй байна. Хэн нэгэн өглөө таны сэтгэл санааг өдрийн турш тавгүйтүүлэх учир бэлтгэлтэй байгаарай. Сарын дундуур бүү тайвшир. Интернетийн орчинд идэвхитэй ажилла.


ҮХЭР (4/20-5/20)

Од эрхсийн таатай байрлал ямар ч ажил хэрэгт амжилт олохыг зааж байна. Эмэгтэйчүүд хэний ч толгойг эргүүлэх чадвартай байх боловч хэт өндөр шаардлага, наалинхай зан хамтрагчтайгаа цаашид харьцах харьцаагаа үргэлжлүүлэхэд саад болно. Эрчүүд үр ашгаа өгөх амралтын тухай бүү март. Гэр бүлийн багахан баяр зохион байгуул. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс бүү ич. Хүмүүстэй хэт их харилцах нь сөрөг үр дагаврыг авчирна. Аливаад хүлээх байр сууринаас хандаж, тэсвэр тэвчээртэй бай.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Элдэв маргаан төгсгөл болж ажил дээрээ хэвийн байдалд орно. Танд өр зээлтэй хүмүүс өнөөдөр тэрийгээ төлөх бөгөөд үүнд та өөрөө өгч байгаа юм шиг баярлах болно. Гэнэтийн сэтгэл хөөрлөө хазаарлахгүй бол хариу түрэмгийлэлд өртөх магадлал өндөр. Жирийн нэгэн маргаанаас болж том шуугиан дэгдэж мэднэ. Улмаар таны эрхэмлэж явдаг амрагийн харилцаа тасарч болзошгүй байна. Та өөрийн хөлс хүчээр олсон мөнгөндөө захирагдах хэрэгтэй. Хэрэв тэгж чадвал сэтгэл хангалуун байхаас гадна цаашдын санхүүгийн байдал тогтвортой байх болно.


МЭЛХИЙ (6/22-7/22)

Одод эрхэс урьдын адил таны карьер хувийн амьдрал, худалдаа наймаа, улс төр нийгмийн үйл ажиллагааг ивээж байна. Алив зүйлд сэтгэл ханалтгүй улам өндөр өндөрлөг рүү тэмүүл. Сайхан сонголт, боломжийн үнээр сэтгэлдээ таарсан зүйлс худалдан авч чадах тул дэлгүүр хэсэхийг зөвлөж байна. Өөрийн хийхийг хүсч буй зүйлийг зоригтойгоор хий.


АРСЛАН (7/23-8/22)

Дотны хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрөөх нь илүүд үзэж байгаа таныг багахан хэмжээний ажлын шаардлагаар уях болно. Гэхдээ энэ нь танд таашгүй санагдаж байгаа боловч үүнийг заавал хийх хэрэгтэйг сануулж байна. Учир нь танд тохиолдож болзошгүй эрсдэлийн ажил тань үүрч байна. Танд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Үүнийг даван туулах сэтгэлийн асар их хүч танд байдаг бөгөөд энэ бүхэн удаан үргэлжлэхгүйг бодит байдал харуулна.


ОХИН (8/23-9/22)

Энэ өдөр бол бусадтай хамтран шинэ санхүүгийн үйл ажиллагаа тэтгэлгийн төсөв зэргийг эхлэхэд гайхалтай сайн өдөр. Зээл гэрээ хэлэлцээр эсвэл санхүүжилт бүтэх харилцаа сайжрах магадлалтай. Та хэцүү нөхцөл байдал дунд эсвэл яаралтай үед эрүүлээр түргэн сэтгэх чадвартай хүмүүс. Та нарын анхаарлаа төвлөрүүлж чаддаг, шийдэмгий зан чанар илт харагддаг гэлээ ч бусадтай хэт хатуу чанга харьцах хэрэггүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)

Ажлын идэвхи дээд цэгт хүрнэ. Сэтгэл санаагаар өөдрөг байх, шинэ мэдээ авах, эргэн тойрныхонтойгоо шинээр харилцаа үүсгэхэд тааламжтай өдөр. Бүх чиглэлд ажиллах тааламжтай нөхцөл бүрдэнэ. Та хэн нэгнээс санхүүгийн хараат байдалд орох нь. Болгоомжгүй үг, сөрөг сэтгэл хөдлөлийн тэсрэлт зэрэг нь түншүүдтэйгээ харьцаагаа таслахад хүргэнэ. Ажил хэргийн холбогдолтой баримт бичигтэй харьцахдаа болгоомжтой бай.


ХИЛЭНЦ (10/23-11/21)

Азтай өдөр. Өнөөдөр таны ихэнхи салбарт аз хүлээж байна. Ердийн амралтын өдрөөс өөрөөр зугаацахыг хүсэх болно. Адал явдалд татагдаж, хурдны өөрчлөлтөөс таашаал авна. Хайр дурлал, янаг амрагийн явдал хүчтэй хэвээр байна. Өнөөгийн оддын нөлөөн дор хүсэл ба шохоорхол хялбархнаар сэтгэлийн зовлон болж хувирч болох тул зүрх сэтгэлийн асуудал дээр үүнийг ялгаж салгах хэрэгтэй. Хэдийгээр танд мөнгө хангалттай байгаа ч та зугаа цэнгэлд зарах магадлалтай. Тиймээс өөрийн эрхгүй авмаар санагдах хүслээ дарж, дараагийн 2 хоногт дэлгүүрээс хол бай.


НУМ (11/22-12/21)

Энэ өдөр хайр дурлалд одтой байх бөгөөд та ганц бие хэвээр байгаа бол өөрийгөө өрөвдөх цаг дууссан гэж санаарай. Олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаж аль болох олон хүмүүстэй харилцах хэрэгтэй. Ажил дээрээ азаа сориод үзээрэй. Таныг өсөн дэвшүүлж чадах хүмүүсээс өөрийн авьяас ур чадвараа нуух цаг биш гэдгийг анхаараарай. Шалгалт өгөх, аяллаар явах захиалга өгөх эсвэл гадаад руу явах өргөдөл бичих зэрэг нь саад бэрхшээлүүдээр дүүрэн байх бөгөөд бүх зүйл хэвийн байдалдаа ороход тийм ч амаргүй байх болов уу. Энэ бүхэн таны цөхрөнг барж мэдэх тул таныг тэвчээртэй байх хэрэгтэй гэдгийг анхааруулж байна.


МАТАР (12/22-1/19)

Амьдралын эрч хүч өсөн нэмэгдэх хандлагатай байна. Бүтээж туурвих, зөн билэг, бэлгийн чадавхи тань дээшилнэ. Ойрын үед болох үйл явдлуудын явц нь таны хүсэн хүлээж байсан хэмжээгээр өрнөхгүй ч байж болно. Харин уур бухимдал, тэсвэр тэвчээргүй байх нь асуудлыг шийдэхэд илүү их хүндрэл бэрхшээлийг бий болгодог гэдгийг сана. Хэдийгээр танд өвчин мэдэгдэхгүй байгаа элэгний шинжилгээ өгөхөд илүүдэхгүйг анхаар.


ХУМХ (1/20-2/18)

Хууран мэхлэлт, хар бодол санаа сэтгэл зүрхийг эзэмдсэн туйлын тааламжгүй өдөр. Тиймээс хүлээцтэй, тэвчээртэй байж, хүнлэг байхыг хичээ. Болж буй үйл явдлыг сэтгэлдээ ойр, хөндүүр хүлээн авах хэрэггүй. Таньгүйгээр энэ бүхэн болж л байдаг шүү дээ. Бодож санаж явдаг зүйлээ хэрэгжүүлэх, хөрөнгийн хуримтлал үүсгэхтэй холбоотой ажил хэрэг, томоохон худалдан авалт зэрэгт таагүй. Үдээс хойш таагүй мэдээ дуулах эсвэл бие тавгүйтэх төлөвтэй байна.


ЗАГАС (2/19-3/20)

Ярвигтай өдөр. Өнөөдрийн уур амьсгалд далдын дургүйцэл бухимдал нэвтрэх болно. Ялангуяа хувийн болон мэргэжлийн хамтрагчтай тань холбоотой. Хайртай хүнээ шалтаг болгох гэсний хэрэггүй мөн заль мэхнээс сэрэмжилж бай. Олон хүний дунд орж хэл аманд өртөхөөс зайлсхий. Энэ нь танд ихээхэн муугаар нөлөөлөх болно. Та лав бусад хүмүүсийн эсэргүүцлээс болж уурандаа шатах болно.