Жүжигчин хүн бүтээсэн дүрээрээ олны дунд мөнхөрч үлддэг. Тэгвэл залуу жүжигчдээс Т.Баттөр олноо өөрийн тоглосон киноныхоо Түвшингийн дүрээр хүндлэгдэж яваа.Түүнийг харсан хэн бүхэн "Тусгай салаа"-гийн Түвшин байна хэмээн таньдаг.

Туранхай доожоогүй юм уу гэмээр цэрэг эрийн дүрийг бүтээсэн тэрбээр бодит амьдрал дээрээ тун чиг хүчирхэг нэгэн. Бодьбилдингийн спортоор хичээллэдэг уйгагүй нэгэн. Спортоор хичээллэж биеэ өв тэгш хөгжүүлж буй түүнийг харсан бүсгүйчүүд дуу алдан сайхан биеийг нь биширдэг байсан. Харин өдгөө гэр бүлтэй болж охинтой болоод бүсгүйчүүд харц унахаас цаашгүй болсон. Монголын сайхан залуусын жагсаалтын тэргүүнд бичигддэг жүжигчин азлуу маань анх удаагаа охиныхоо зургийг ил олон нийтэд дэлгэлээ. Удахгүй гэр бүлийнхээ хүнийг танилцуулах биз ээ.

О.Ариун