Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дөнгөж сая шинэ Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчид өргөн барилаа. Шинэ Засгийн газар 13 яам, 16 сайдтай ажиллахаар болсон байна. Тодруулбал:

  1. Монгол Улсын Ерөнхий сайд,
  2. Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга,
  3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
  4. Сангийн сайд,
  5. Батлан хамгаалахын сайд,
  6. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд,
  7. Эрчим хүчний сайд
  8. Хууль зүй дотоод хэргийн сайд
  9. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
  10. Уул уурхай хүнд, үйлдвэрийн сайд
  11. Хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрийн сайд
  12. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд
  13. Эрүүл мэндийн сайд байх юм.

Улмаар зарим яамдын нэрийг өөрчилсөн байна. Тухайлбал Хууль зүйн яамны нэрийг Хууль зүй дотоод хэргийн яам болгон өөрчилж, Хөдөлмөрийн яамыг татан буулгаж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам байгуулахаар болжээ. Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яамны чиг үүргийг Хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрийн яам болгон өөрчилсөн байна. БСШУЯ-ыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болгон өөрчлөхөөр болжээ. Ингэснээр ЭМСЯ Эрүүл мэндийн яам болж байгаа юм.