2000 он оны үед “Нэг ангийнхан” нэртэй уран сайхны кино дэлгэцнээ гарч залуусын үзэх дуртай киноны нэг болж байсан. Тэрхүү кинонд тоглож байсан бяцхан хүү өнөөдөр мэргэжлийн жүжигчин болж “Аз жаргалын шок”, “Миний ах атаман”, “247 градус”, “Маш нууц” зэрэг кинонуудад гол болон туслах дүр бүтээж олны танил болсон.

Харин түүнийг “С1” телевизийн хөтлөгч гэдгээрээ хэдийнээ танил болсон Б.Барслхагва. Тэрбээр өнгөрөгч онд аав болсон. Гэр бүлээ ихэд нууцалж байсан жүжигчин азлуу өнөөдөр "Нэгэн биений минь нөгөө тал Нинжин сэтгэлийн минь цагаан сүүдэр. Хазайхад түших багана минь. Хаанаас ч олдохгүй эрдэнэ минь. Чамайгаа уурлуулж, гомдоосон удаа олон боловч уучилж ухааруулдаг ухаанд чинь талархая!!! Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе!!! Чиний том жижиг 2 залуугаас" хэмээж олонд гэр бүлийнхээ зургийг сонирхууллаа.