Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН-ынхан эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажилд зориулан 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.

Улсын төсвөөс 64 иж бүрэн түргэний машин, Японы Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 13 аймагт 2.1 тэрбум төгрөгийн түргэн тусламжийн машиныг нийлүүлсэн байна.

Мөн манай улсад яаралтай түргэн тусламжийн дуудлаганд “Нисдэг тэрэг” ашиглахаар болсон тухай олон нийтийн анхаарлыг ихэд татаж тэр дундаа хэзээ гэдэг нь тодорхойгүй, яригдаж байдгийн гэх мэтчилэн хүлээн авч ярилцах хүмүүс олон байдаг. Тэгвэл энэ талаар тодрууласнаа хүргэе.

Зам тээврийн хөгжлийн сайдын 9 сарын 19-ний өдрийн тушаалаар ЗБХЯ, ЭМЯ, Гэмтэл Согогийн үндэсний төв, Нэгдүгээр эмнэлэг, Иргэний нисэхийн ерөнхий газар болон Нийслэлийн холбогдох байгууллагуудаас оролцсон ажлын хэсгийг байгуулсан.

Нисдэг тэргээр яаралтай тусламж үзүүлж, яаралтай тусламжийн хурд, чанарыг илүү нэмэгдүүлэнэ. Өнгөрсөн оны байдлаар хөдөө орон нутгаас 250 гаруй дуудлага ирсэн байдаг. Үүний 50-60 нь агаарын тээвэр ашиглах шаардлагатай гэж дүгнэгджээ. Иймээс хэд хэдэн байршлаас судалж эхний ээлжинд 2 байршлыг сонгоод байгаа юм. Үүнд: Нэгдүгээр эмнэлгийн хашаанд шинээр барихаар төлөвлөж буй зургаан давхар авто машины граж, Түргэн тусламжийн төвийн ар талд болон Сэлбэ голын эрэг дагуу нийтийн эзэмшлийн талбай байсан энэ нь хамгийн боломжит, ойрхон газар гэж авсан байршил.

Мөн нийслэлд ч нисдэг тэрэг яаралтай түргэн тусламжид ашиглахаар ажиллаж байна. Нийслэлд замын түгжирлээс шалтгаалж зөвхөн хөдөө орон нутгийн өвчтөн биш нийслэлийн өвчтөнг ч зөөвөрлөнө гэдгийг ЗТХЯ-ны агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Мөнхнасан хэллээ.

Энэхүү ажлын хэсгийн зорилгын хувьд өнөөдрийн УБ хотын Замын түгжирлээс хамаараад хүний амь нас, эрүүл мэнд хохирч буй тохиолдлууд гарч байдаг. Үүнээс улбаалан авч буй ажлын нэгээхэн хэсэг юм байна. Тиймээс яаралтай түргэн тусламжинд бага оврын болон том оврын нисдэг тэрэг ашиглах боломж бий болгохоор ажиллаж байна. Эдгээр нисдэг тэрэгний зогсоолуудыг шаардлагатай эмнэлгүүдийн ойролцоо барьж байгуулах судалгаа хийхээр ажлын хэсэг ажиллаж байна. Хот төлөвлөлтөөс хамаарч зогсоолыг энэ онд барьж байгууллах төлөвлөгөө гаргасан хамгийн ойрын хугацааны хувьд 6 сар гэлээ.

Дээрхи хоёр байрлаас гадна ГССҮТ-ийн баруун урд авто зогсоол, зүүн талын сагсны талбай, Гуравдугаар эмнэлгийн хойд талын авто зогсоол, Түлэнхийн төвийн барилга дээр, БЗД-ийн АУИС-ийн харьяа бага эмнэлгийн барилгын дээвэр зэрэг газруудыг судалж байсан юм.

М.Буянжаргал