Улсын комиссын гишүүд барилга, байгууламжийг хүлээн авахдаа хууль зөрчсөөр байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг НХТЕТГ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяа, тус газрын мэргэжилтэн М.Дунгармаа тэргүүтэй төрийн алба хаагчид Улсын комисст ажиллаж, шалгаж хүлээн авсан байна.

Хэргийг тодруулбал, “Сант” сургуулийн удирдлага “Сургуулийн өргөтгөлийн барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Бүрэн цутгамал” компани чанаргүй барилга барьснаас болж их хэмжээний хохирол манайд учирсан” гэх шалтгаанаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Шүүхийн байгууллагад өргөдөл, гомдол өгсөн асуудалтай байхад нь улсын комисс барилгыг хүлээн авсан байгаа юм.

Тус сургуулийн барилгыг барьсан  “Бүрэн цутгамал” компани 2013 оны зургадугаар сарын 6-ны едөр “Сант” сургуультай өргөтгөлийн байр, спорт заалны нийт таван давхар барилга барих гэрээ байгуулсан байна. Ингэхдээ бүрэн төсөвтэйгээр буюу ергөтгөлийн барилгын бүх гүйцэтгэлийгтухайн компани хариуцан хийж, хүлээлгэж өгөхөөр гэрээндээ тусгасан аж.
 
Ингээд 2013 оны зургадугаар сарын 8-ны өдрөөс барилгын ажлыг эхлүүлсэн байна. Гэвч “Сант” сургуулийн удирдлагууд барилгын ажил эхлэх болон үргэлжлэх хугацаанд гэрээгээ удаа дараа зөрчиж, гэрээт хугацаа хүчин төгөлдөр байхад гүйцэтгэгч компаниа хөөж явуулсан аж. “Бүрэн цутгамал” компани барилгын ажлын нийт 80 гаруй хувийг гүйцэтгээд барьсан аж. Өргөтгөлийн барилгын дотоод засал чимэглэл, цонх, хаалга суулгах гэх мэт 20 орчим хувийн ажил үлдээд байжээ.
 
Гэвч “Сант” сургуулийнхан гэнэт “Бүрэн цутгамал” компанийг барилга хүлээлцэж, гарын үсэг зуралгүйгээр шууд барилгын талбай дээрээс хөөн гаргасан байна. Ингэхдээ “ Бүрэн цутгамал ’’ компанийн өөрсдөөсөө хөрөнгө гарган авсан барилгын материал, ажлуудын зардал, гэрээний мөнгө зэргийг өгөхгүй хэмээсэн аж.
 
Ингэхдээ компани хийсэн ажлынхаа хөлсийг авна хэмээж, “Сант” сургууль чанаргүй барилга барьсан хэмээн хоёр талаас шүүхэд хандаж, маргаан эцэслэн шийдвэрлэгдэхгүй байсаар өдийг хүрч байгаа аж. “Сант” сургуулийнхан “Бүрэн цутгамал” компанийн захирал Б.Батдэлгэр чанаргүй барилга барьсан. Манайд .... сая төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагад шалгуулжээ.
 
Бүр хэргийг хянаж байсан Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор, Улсын яллагч Н.Мөнгөнсүх 2016.07.25-ны өдрийн анхан шатны эрүүгийн хэргийн хуралдаан дээр “Бүрэн цутгамал” компанийн захирал Б.Батдэлгэрийг “чанаргүй барилга барьж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан. Залилан мэхэлсэн гэх үндэслэлээр чанга дэглэмтэй хорих ангид найман жил ял эдлүүлэх албан тушаал эрхлэх эрхийг нь 3-н жилээр хориглох “гэсэн яллах санал гаргаж байжээ. Гэтэл зургаан хоногийн дараа буюу 2016.08.01-ний өдөр “Сант” сургуулийнхан “Чанартай барилга болсон. Улсын комиссоо ажиллуулаач. Барилгаа байнгын ашиглалтад оруулья гэчихсэн байгаа юм.

Үргэлжлэл бий...

 Г.Наран 

zaluu.mn