“Нарантуул-2” худалдааны төвийн хоёрдугаар давхарт энэ сарын 9-нд буюу өнгөрсөн бямба гаригийн шөнө гал гарч, 100 орчим түрээслэгчийн бараа, эд хөрөнгө шатсан. Тэгвэл өчигдөр  цагдаагийн байгууллагаас түрээслэгчдийг зах руу оруулж, шатаагүй барааг хүлээлгэн өгч, бараа нь шатсан иргэдийн хохирлын хэмжээг тогтоож эхэлсэн байна. Энэ талаар “Нарантуул-2” захын ерөнхий эмч Д.Гантөмөр "Шатсан захын хоёрдугаар давхрыг цэвэрлэж, засвар хийхээр боллоо. Тиймээс цагдаагийн байгууллагаас бараа нь бүрэн шатсан иргэдийн хохирлын хэмжээг тогтоож, бараа, эд хөрөнгө нь шатаагүй түрээслэгчдийн барааг буцаан олгож байна" гэсэн юм.

Харин гал гарсан шалтгааныг тодруулахаар цагдаагийн ажилчид болон галын шинжээчид ажиллаж байгаа аж. Галын дүгнэлт одоогийн байдлаар гараагүй байгаа юм. Нарантуул-2  захын зүгээс галыг бол цахилгаанаас болж гараагүй, гадны нөлөөтэй байх гэж бодож байгаа гэж түрээслэгчид үзэж байгаа гэнэ.

Х.Даваа