Дэлхийн хэмжээнд  жилд дунджаар 900 орчим мянган хүн амиа хорлодог аж. Тодруулбал,  53 улсын дунджаар 100 мянган хүн тутмын 15,1 хувь нь амиа егүүтгэж, мөн 100 мянган эрэгтэйн 24, эмэгтэйн 6,8 хувь нь амиа хорлосон гэдэг статистик байна. Түүнчлэн дэлхийд 40 секунд тутамд нэг хүн амиа егүүтгэдэг бөгөөд 10-20 сая хүн амиа хорлохыг завдаж, нэг сая нь амиа хорлодог байна. 

Монгол улсын хувьд 1990 онд 42 хүн амиа хорлож байсан бол 2000 онд 146, 2003 онд 208, 2008 онд 340, 2011 онд 167 хүн амиа хорлосон байна. Сүүлийн үед амиа хорлолт залуужихын зэрэгцээ нэмэгдэх хандлагатай байна.

Амиа хорлох шалтгаан нь ерөөсөө л стресс бухимдал, үл ойлголцол байдаг. Өсвөр насныхан гэр бүл, сургуулийн орчинд таагүй явдалтай учрах, 18 болон түүнээс дээш насныхан хайр сэтгэл,  гутрал, өрнөөс болж амиа хорлодог аж.

Амиа хорлохыг завдаж байгаа тохиолдолд түүнийг аварч чадаагүй бол Онцгойгын албан хаагчид цалингаасаа хасуулдаг. Алтнаас ч үнэтэй амийг нь аварч байхад зарим нэгэн нь яах гэж аварч байгаа юм хэмээн элдвээр харааж, баярлалаа ч гэдэггүй.

Тэгвэл хүнийг амиа хорлоход хүргэсэн хүн хуулийн дагуу хариуцлага хүлээдэг. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйл. Бусдыг амиа хорлоход хүргэх,  “95.1.Эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа болон өөр бусад хүмүүстэй харгис хэрцгий харьцсан буюу нэр төр, алдар хүндийг нь байнга гутаан доромжилсны улмаас хохирогч амиа хорлосон бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заасан байдаг.

Харин амиа хорлосон иргэн болон түүний ард үлдэж байгаа иргэд хохироод үлддэг. Тэгвэл амиа хорлолтыг бууруулахын төлөө улс орнууд янз бүрийн арга хэрэглэдэг. Тухайлбал амиа хорлосон хүнд оршуулах газар олгодоггүй.  Мөн өндөр хөгжилтэй гадаадын орнуудад 5-10 хүн тутамд нэг сэтгэлзүйч оногддог аж. Учир нь нийгмийг хөгжлийг дагасан стрессээс болоод иргэд нь амиа хорлох, сэтгэцийн эмгэгтэй болох нь элбэг байдаг гэнэ. Тиймээс энэ бүхнээс урьдчилан сэргийлэх үүднээс хүн бүрийг сэтгэлзүйчтэй болгох бодлогыг барьдаг.  Өнөөдөр энэ аргуудыг хэрэглэх цаг нь болсон. Нөгөө талаас Шархадны эмнэлэг ачааллаа дийлэхээргүй байгааг санаж урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль бүрт сэтгэл судлаачтай болгох, амиа хорлох нь эцсийн сонголт биш гэдгийг хүн бүр анхаармаар байна.

 Уг нь нийгмийн сэтгэл зүйг эмчлэх зорилгоор энэ чиглэлд нэгдсэн бодлогоор ЭМЯ анхаарах ёстой. Эс бөгөөс амиа хорлох явдал газар авсаар байх болно гэдгийг ухамсарла!!!