Монголын ууган хип хоп хамтлагуудын нэг болох "Ice Top” хамтлаг 20 нас хүрч ойдоо зориулан "Баярлалаа” хэмээх бие даасан тоглолтоо толилуулсан. Тэгвэл "ICE-TOP" хамтлагийн 20-н жилийн ойн "БАЯРЛАЛАА" тоглолтын бичлэгийг бүрэн эхээр нь "UNIVISION, SKY MEDIA, DDISH-ын видео санд 4-р сарын 12-ны өдрөөс албан ёсоор орлоо хүлээн авч үзээрэй. 

 

 

Тус хамтлаг:

  • Санаа нэг 2000.03.18-нд (Топ тен)
  • Энэ миний хайр 2000.10.21-нд (Топ тен)
  • Hip Hop мандтугай 2001.02.03-нд (Монгол бөхийн өргөөнд)
  • Бид одоо хүүхэд биш 2002.01.26-нд (UB-Palace концертийн их танхим)
  • Уйлах эрхгүй хайр 2003.02.03-нд (UB-Palace концертийн их танхим)
  • Хайраа надаас асуу 2004.02.18.19-нд (UB-Palace концертийн их танхим)
  • Сүлжээ 2005.01.21.22-нд (UB-Palace концертийн их танхим)
  • Hip Hop сургууль 2005.09.01-нд (UB-Palace-ийн Open-Air)
  • Саак 2006.06.09-нд (UB-Palace-ийн Open-Air)
  • Гараа өргөцгөөе 2008.11.08-нд (UB-Palace концертын их танхим) Тэд Улаанбаатар хотод бие даасан бүрэн хэмжээний тоглолт 10 удаа хийсэн байна. Хамтлагийн хамгийн анхны цомог нь “Шүтээн минь” нэртэй байсан бөгөөд уг цомог нь тухайн үед хит болж байсан дуунуудаас нь бүтсэн.

Мөн "Icetop" хамтлаг нь нийгмийн ажилд идэвхтэй оролцдог бөгөөд хандивын болон буяны тоглолтуудыг удаа дараа зохион байгуулж байсан. Хүүхдийн асран хамгаалах төв, Өндөр настнуудын халамжийн төв, Хүүхдийн урьдчилан хорих төв, Засан хүмүүжүүлэх төвүүдээр сайн дурын үнэ төлбөргүй хандивын тоглолт, арга хэмжээг зохион байгуулсан. Тэдний хөдөлмөрийг үнэлж нийслэлийн Хүүхэд залуучуудын газраас “Нийслэлийн шилдэг залуу” алтан медалиар шагнажээ.