Малчид, тээвэрчид, наадамчдын анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бүгчим халуун байх тул наршихаас болгоомжлохыг анхааруулж байна.

2017 оны 07 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун, төв, зүүн аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар 33-38 хэм, бусад нутгаар     27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 29-31 хэм дулаан байна.