2017-2018 оны хичээлийн шинэ жил ирэх долоо хоногт эхэлнэ. Энэ жил есдүгээр сарын 1 ирэх баасан гарагт тохиож байгаа билээ.  Тэгвэл энэ өдөр Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийг эхлүүлэх юм байна.

Харин их, дээд сургууль, коллежийн хичээлийг дараах долоо хоногийн даваа гаригт буюу есдүгээр сарын 4-ний өдөр эхлүүлэхээр болжээ. Энэ тухай захирамжийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/-наас өнгөрсөн баасан гарагт гаргасан байна.