The first Mongolian full-length animated film about Genghis Khan. VIDEO

"Монголын Нууц Товчоо"-оос сэдэвлэн бүтээсэн "Чингис Хаан" бүрэн хэмжээний анимэйшн хүүхэлдэйн киног "Ocean Pictures” компанийн хамт олон бүтээж байна.

Түүнчлэн "Ocean Pictures” компанийн хамт олон энэхүү бүтээлээ гадны улс орнуудын анимэйшний мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч бүтээж байгаа төдийгүй, "Walt Disney" компанийн форматаар хийж байгаа аж. Тус хүүхэлдэйн киног ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгтэйгээр бүтээж байгаа бөгөөд таван жилийн туршид бүтээгдсэн гэдгээр онцлогтой. Уг бүтээл тун удахгүй үзэгчдийн хүртээл болох юм байна. Хүүхэлдэйн киноны триллерыг хүлээн авч үзнэ үү.