Нөхөр бид хоёр хамт амьдраад гурван жил болж байна. Аймаар хүйтэн хөндий би нэг танихгүй хүнтэй л амьдарч байгаа юм шиг болсон. Тэрнээсээ болоод намайг хайрлахаа халамжлахаа больсон. Би өөрийг нь хайрлаад халамжлаад байх тусам улам л хөндийрнө. Тэгэх бүрт эмэгтэй хүн сэтгэл санаагаар унаж, бүүр урам хугараад хэцүүхэн л байсан. Жирэмсэн болсон ч хөндий харьцаа нь өөрчлөгдөөгүй. 

Шөнө босоод юм идэхээр зүүдлээд байгаа юм уу? Тэнэг юм уу гэж хэлүүлээд уйлаад сууж байсан ч тохиолдол байгаа.  Байнга маргаад байхаар хэцүү байсан болохоор, тэр хүн хэсэг ганцаараа байж юм бодог, би өөрөө ч гэсэн  тайван байх тусдаа байж үзлээ. Ерөөсөө намайг санасан шинж алга, намайг халамжилна гэж бодсон нь ч эндүүрэл байж. Уулзалгүй, утсаар ярилгүй, холбоо барилгүй 10 хонолоо таг шүү. Тэгээд Зулбах шахаад эмнэлэг дээр дуудаад тэгээд худлаа үнэн сайндлаа.  Гэсэн ч  хөндий хүйтэн хэвээрээ. Сексийн талаар ярих ч юм биш. Надтай ойртолгүй  сар гаран болж байна. За тэгээд хэрэлдлээ. Хүсэхгүй байна гэнэ. Тэгээд 7 хоног  тусдаа амьдаръя, надад шийдэх асуудал байна гээд асуудлаа хэлэхгүй юм. 7 хоног хүссэнээр нь тусдаа байлаа.  Нэг газраас 2.5 сая төгрөг зээлсэн сурагтай байна.  Тэгээд хүсээд байсан 7 хоног нь дууссан чинь хөдөө томилолтын ажилдаа явахаар болсон.  Явахаасаа өмнө салъя гэнээ.  Тэгэхээр нь юу  ч хэлж чадсангүй.  За гэж хэлээд л саллаа.

Эхнэргүйгээр, их хэмжээний мөнгөөр  шийддэг ямар асуудал байдаг юм бол?  Жирэмсэн эхнэрээсээ салъя гэж хэлж байгаад шийддэг тэр ямар асуудал байх уу?