Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяраас МУ-ын соёлын гавьяат зүтгэл цол хүртэж байсан ОУ-ын тоймч Б.Дашзэвэг яг одоо бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан хэргээр шалгагдаж байна. Хэдхэн сарын өмнө тэр “Гайхуулж, шуугиулж амьдрах сайхан” номоо гаргаж байжээ. Үр ачдаа хүндлүүлж, өнөөгийн залууст үлгэр дууриал болох ёстой хүн ёс бус хэргээр шуугиулж, нийгмийг цочролд оруулсан нь харамсалтай. “Соронз” түүний талаарх баримтуудыг хүргэж байна.
1.Философийн ухааны доктор, профессор.
2.Түүний эхнэрийг С.Үүсбаа гэдэг ба 3-н хүүхдийн ээж, аав болцгоосон.
3. “Гайхуулж, шуугиулж амьдрах сайхан” номоо саяхан гаргасан. 
4. “Монголын гэр бүл гэдэг гайхамшигтай. Энд л жинхэнэ ариун гэр бүл үүсдэг” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байлаа. 
5. Өнгөрсөн 4-р сард “Би олон улсын сэтгүүлч” үзэсгэлэнгээ гаргасан.
6.“Beatles” хамтлагийн улаан фэн тэрээр Жон Ленноны эхнэр Йоко Оногоос ярилцлага авах эрхийг авсан ч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод бүтэлгүйтсэн удаатай.
7.Косовагийн дайны үеэр НАТО-д ажиллаж байсан цөөхөн сурвалжлагчдын нэг.
8.“B” продакшнтай 2 жилийн хугацаанд хамтран ажиллаж, 10 гаруй дуу гаргасан.
9.Тэрээр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрж өссөн.
10. 11-н настайдаа Улаанбаатар хотод шилжин ирж байсан гэдэг.
11.100 гаруй орноор явж мэдээ, сурвалжлагаа бэлтгэсэн.
12.Орос, англи, франц, герман хэлтэй.
13. Радио, телевизийн салбарт 50-н жил ажилласан ойн баяраа тэмдэглэн, телевизийн тайзнаа сөгдөж, микрофоноо үнссэнээр сэтгүүл зүйн салбарт “зодог тайлсан”-аа мэдэгдсэн. 
14.Өнгөрсөн сарын 27-нд бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан хэргээр 1 сарын хугацаанд цагдан хоригдож шалгагдаж байгаа.
15. Хэвлэлүүдээр хохирогч охиныг 7 настай, зээ охин нь байж болзошгүй гэж бичсээр байна.

Эх сурвалж: Соронз