Бүсгүйчүүдийн маань хамгийн их зочлох дуртай "Сайхан бүсгүйчүүд" группд нэгэн сонирхолтой сэдэв хөндөгджээ. Нэгэн сайхан бүсгүйн "Хэрвээ та нарт Монголынхоо олны танил сайхан залуусаас болзох боломж олдвол хэнийг сонгох вэ" гэсэн асуултанд олон сонирхолтой хариултууд иржээ. Бүсгүйчүүдийн маань дийлэнх хувьд нь Ерөнхийлөгч Х.Баттулга, жүжигчин Цэрэнболд, "Guys" хамтлагийн Мийгаа, Дуучин Болд,  жүжигчин Эрдэнэбилэг нар таалагддаг бололтой. Харин Содномдорж заан, дуучин Мээдээ, дуучин Гантогоо, Single lady's 3 киноны адуучин залуу, "Хас банк"-ны захирал Г.Амартүвшин, жүжигчин Шинэбаяр, нар удаалж явсан бол царай зүс, гоё сайхан нь яахав, хамт байхад хөгжилтэй,  уйдмааргүй гээд жүжигчин Бооёо, Баярмагнай нар ч цойлж явлаа. Үүнээс дүгнэхэд бүсгүйчүүдэд маань эр хүний "Дуу хоолой", "Хөгжилтэй байдал" хамгийн чухал бололтой шүү. 

Эх сурвалж: Seen.mn