Алтангэрэл судар нь холоос олдох олзыг хаашлуулж, ойртож ирсэн гарзын үүдийг хааж, айл өрх, хувь хүнд эд хөрөнгө, хишиг буяныг даллан авчрах увидастай тул айл бүр хоймортоо залваас гай барцад бүхнийг гэтэлгэж, эд агуурс элбэг дэлбэг, амар тайван аж төрөх бүлгээ.
Энэ дэлхий дээр амар амгалан оршоосой хэмээн хүссэн хэн бүхэн Алтангэрэл судрыг унших учиртай. Энэ нь бие, сэтгэл эрүүл саруул байх, урт удааан наслах, амжилт бүтээлээр арвин байхын тухайд ихэд чухал номын үйл юм.
Хиргүй ариун Алтангэрэл судар нь судрын аймгийн хаан болой. Тэрээр ихэд ид хүчтэй хийгээд амьтны горил хүслийг хангагч, түүнчлэн хамаг амьтны амар амгалан хийгээд бодийн хутаг хүртэлх хамаг жаргаланг үүтгэгч юм. Мөн түүнчлэн энэ нь дэлхий нийтийг энх амгалантай байлгах төдиигүй өөрийг тань болоод улс орон, дэлхий даяарыг хамгаалах ихэд хүчтэй ном юм. Мөн тухайн улс орны хүн зоныг илааршуулах увдистай билээ.
Монгол оронд бурханы шашин дэлгэрэхэд Алтангэрэл судар дэлгэрсэн. Ер нь тухайн улс оронд бурханы шашин дэлгэрэхэд ямар нэг судраар дамжиж дэлгэрсэн байдаг. Үүний нотолгоо нь гэвэл Жадамба, Цэнд, Таравчинба, Доржзодов гээд бүгд төвд нэрээр байж байхад Алтангэрэл судар ганцаараа монгол нэрээрээ байдаг.
Судрын талаар Зопа Ринбучи ламтан хэлэхдээ: Сударт”Үүнийг сонссон төдийгөөр бүх нүгэлт үйлийн үр арилна” гэж байсан тул би тэрхүү судрыг уншихыг үнэхээр хүсч байлаа.
Майкл Роч гэвшийн нэгэн шавьд Алтангэрэл судар байсныг би зээлэн авч бүрэн дүүрэн уншсан юм. Үүнийг уншсаны ач үр төсөөлөхийн ч аргагүй их байв. Тиймээс би түүнийг уншиж төгссөний дараа магнайдаа хүргэн адис авч бүхэл дэлхий дахинаа дэлгэрүүлэх андгай тангараг тавьсан юм” гэсэн байна.
Алтангэрэл судрын хамгийн онцгой эрдэм тус бол ямарваа улс орон хийгээд дэлхий дахиныг амар амгалантай нь золгуулах асар их ид хүчтэй байлагт оршдог ажээ. Түүний ач тус үнэхээр огторгуй лугаа их байдаг.

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү