"Ub comedy" гэх клубын гишүүн Б.Идэр-Од тайзнаас хөөгдөж буусан бичлэг нь олноо тархсан билээ. Б.Идэр-Одыг чамгүй сайн илтгэгч, мөн "Шарк танк" нэвтрүүлгийн хөтлөгч зэргээр нь мэдэх болсон. Тэгвэл Б.Идэр-Од УИХ-ын гишүүн асан "Ногоон нүдэн лам"-ын зохиолч Ж.Оюунгэрэлийн анхны нөхрийн хүүхэд гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Харин Ж.Оюунгэрэл одоо гадаад нөхрийн хамт чамгүй амжилттай яваа гэдгийг уншигчид маань мэдэх биз ээ. Ямартай ч ээж хүү гэдгээ тэр бүр олон нийтэд дэлгээд байдаггүй Б.Идэр-Од ээжтэйгээ авхуулсан багын зургаа инстаграм хуудсандаа оруулан хуучин цагаа эргэн дурсжээ. 

Эх сурвалж: Seen.mn