Америкийн сагсанбөмбөгийн G-лигийн Grand Rapids Drive багийн тоглогч Зэк Апшоу нас барлаа. Тэрээр хоёр өдрийн өмнө багийн хамт Long Island Nets багийн эсрэг тоглосон тоглолтын сүүлийн 40 секунтэд шалан дээр ухаан алдан унасан юм.

Улмаар 24 цаг өөрийн амьдралын төлөө тэмцсэн ч эцэст нь амьсгал хураалаа. Тэрээр 26 настай, жигүүрийн тоглогч байсан бөгөөд тоглолтод 11 оноо авч багтаа тусалсан.