Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ыг шинэчлэн боловсруулж, батлуулахаар  НИТХ-ын ажлын албанаас бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд журмын төсөлтэй холбогдуулан Иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг цахим хаягаар хүлээн авна.

Та бүхэн “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ын төсөлтэй холбогдуулан дараах мэйл хаягаар саналаа илгээнэ үү.

            Цахим хаяг: naraa_880518@yahoo.com

Холбогдох утас: 11-321807

HИТХ-ын Ажлын алба