Би одоо 27-той өөрөөсөө 4 ах нэг залуутай танилцаад 2 жил болж байгаа юм. Тэгээд саяхнаас дотносож эхэлсэн юм, танилцсанаасаа хойш холбоогүй хэсэг байсан л даа.

Тэгтэл тэрэнтэй секс хийснээс хойш тэр надтай холбоо барих нь багасч зөвхөн сексийн хамтрагч шиг секс хийх гэсэн үедээ л уулзах боллоо. Энэ залууг би орхих ёстой юу, эсвэл яах ёстой вэ? Секс хийх гэсэн үедээ л тэр над руу эхэлж холбоо бариад байгаа юм шиг санагддаг боллоо. Тэр залуу маань ер нь охид хүүхнүүдтэй холбогдоод байдаггүй даруухан залуу л даа. Гэвч өөр хүнтэй учраас надтай ингэж харьцаад байдаг юм болов уу, эсвэл би ийм болгочихов уу гээд олон юм бодогдох боллоо. Надад зөвлөөч найзуудаа…