Уран бүтээл гэхээсээ илүү этгээд төрхөөрөө хэвлэлийн бай болж буй Жастин Биебер саяхан дахин гэрэл зурагчдын дуранд өртжээ. Тэрбээр энэ удаад богино өмдөө доошлуулан бараг нууц эрхтэн нь ил гарах шахам явж байжээ.

Дуучин Жастин Бибер энэ мэтээр этгээд байдлаар л нэр гарах болж, харин уран бүтээлийн хувьд нам жим байгаа. Тэрбээр одоогоор жүжигчин Стефен Болдуины охин Хэйли Болдуин хоёр дахиад л нэр холбогдоод эхэлсэн байгаа. 24 настай дуучин залуу 21 настай модель бүсгүйтэй өмнө хайр сэтгэлийн холбоо үүсгэсэн ч хоёр тийш болсон байсан. Одоо харин тэдний харилцаа хэр удаан үргэлжлэх нь сонин байна.