Сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэнд би 26 настай харин миний амьдралд хөндлөнгийн хүмүүсийн зөвлөгөө хэрэгтэй болоод та бүхэн доорхи товчхон амьдралын мин хүүрнэлийг уншаад намайг битгий хараагаарай зүгээр л зөвлөгөө өгөхийг хүсэж байна.....
Би эхнэртэйгээ ханьлаад 10 гаран жил болж байна хөөрхөн хүүхдүүдтэй. Харин Би гэдэг хүнд л асуудал гарлаа. Одооноос 6,7 жилийн өмнөөс л эхнэртэйгээ юм ярих ойр байхыг хүсэхээ байсан миний эхнэр бол царайлаг охидуудын хүсдэг шиг сайхан биетэй ямарч эрэгтэй хүний харцыг булааж чадахаар бүсгүй. Гэтэл би гэж хүн буруу замруугаа яваад байгаагаө мэдсэн хэрнээ сүүлийн үед нэг бүсгүйтэй танилцаад нэлээд удаж байна. Тэр бүсгүйтээ байхад би өөрөөрөө байж чаддаг илэн далангүй нээх их баяр хөөртэй эрч хүчтэй байдаг юмаа. Харин эхнэртэйгээ байхдаа огтхон ч тийм биш эсрэгээрээ байдаг сүүлдээ эхнэрээсээ сална гэж 5 жил бодсон хаа нэг согтуудаа хэлдэг гэхдээ хүүхдүүдээ бодохоор салж чадахгүй юмаа уг нь залуу хүн ганц л амьдрах юм чин гээд хүссэнээрээ салаад явахыг үргэлж л бодно.

Гэхдээ салах байсан юм бол анхнаасаа яах гэж суусан юм бэ хүүхдүүдээ өнчрүүрлэх гээд байгаа юмуу гэж бас их бодно. Ингээд эцэст нь эхнэртэй хайргүй ганцхан хүүхдүүдийнхээ төлөө л сүүлийн хэдэн жил одоо ч тэр амьдарч байна. Би яг яах ёстой вэ? Та бүхэн зөвөлгөө өгөөч өөрийгөө бодохоор салаад явмаар эсвэл өөрөө хариуцлагаа үүрээд үлдсэн амьдралаа өөрөө аз жаргалгүй амьдрах болоод байна та бүхэн санал бодлоо хэлж туслаарай БАЯРЛАЛАА /хамгийн сүүлд хэлэхэд ор хөнжилны асуудал огт байхгүй болно/