Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва хоёрдугаар сарыг өөрийн эрхлэх асуудлын хүрээний зургаан агентлагаар биечлэн очин нийт албан хаагчид болон холбогдох төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах болсноо мэдэгдэж байсан. Энэхүү ажлын эхлэл болгон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ажиллаж,  өнгөрсөн  онд хийж хэрэгжүүлсэн ажлын  үр дүн,  сургамж мөн энэ онд хийхээр төлөвлөсөн ажил,  шинээр батлагдах дүрэм журамтай танилцлаа.

Уулзалтын үеэр Шадар сайд хэлэхдээ эцсийн дүнд хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлсэн бодлого боловсруулан, бизнес эрхлэгчид нь хууль, дүрэм, журмаа баримтлан ажиллахад түүчээ нь болж  ажиллах  үүрэг хүлээсэн байгууллага шүү гэдгийг онцлон захиж байлаа. Шинээр батлагдах дүрэм, журам болон Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны хуулиудад нэмэлт өөрчлөлт орсоноор гарах үр дүнгийн талаар сонсож, орон нутагт улсын байцаагчид томилон ажилуулахад цаашид анхаарч ажилланэ гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм.