Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, хүүхэд залуучуудад зориулсан, хүүхдийн номын хамгийн том хямдралтай үзэсгэлэн, худалдаа нийслэл хотод маань анх удаа болох гэж байна. Тус үзэсгэлэн худалдаа нь “Уншлагыг дэмжих 2021” төслийн хүрээнд 12 дугаар сарын 1,2-ны Бямба, Ням гарагт Соёлын төв өргөө болон Улаанбаатар хотын номын санд зохион байгуулагдах нь ээ.

Анх удаагаа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог тус үзэсгэлэн худалдаанд нийслэлийн бүх номын дэлгүүр, хэвлэлийн газрууд нэгэн дор чуулж хамгийн том хямдралтайгаар номын худалдаагаа явуулах юм байна.