Би 30 настай нэгэн эмэгтэй бусдын л адил амьдрах гэж яваа. Надад нэг асуудал байна тэр бол явдалтай архичин нөхөр биш арчаагүй ажилд муу нөхөр.

Гайгүй ажил хийдэг цалин олохоос өөр ид шидгүй нөхрийг яах вэ. Эвдэрнэ хэмхэрнэ заснаа гээд 1 жил дор хаяж, шал угаавал халтайлгана. Аяга угаавал тостой нь зуурна. Өөр эр хүний засах сэлбэх өөд татах тухай яриад ч хэрэггүй. Манайх гэдэг айл өдөр ирэх тусам өнгө алдана. Би бусад хүн шиг хадаж чадахгүй засаж бүр чадахгүй аав минь хэзээ ч намайг ийм юмстай хутгаж байсангүй. гэрлийн шилгүй манайх 5 сар боллоо. Би энэ нөхрийг яах вэ. Ийм гээд хүүгээ бүлтийтэл хаяад явалтай биш.