2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 315 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 243 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, 17 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1. Зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал: ЧД-ийн нутаг Бөмбөгөр худалдааны төвийн урд замд марк, дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 31 настай Т-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан.

Хөдөө орон нутагт: Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг Могойт баг нүүрс тээвэрлэлтийн засмал замын 85 дахь км-т N.Benz маркийн автомашины жолооч Ж нь Э жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч Э-ийн амь нас хохирсон байна. Мөн Хэнтий аймгийн Батноров сумын нутагт шороон замд улсын дугааргүй С жолоочтой өөрөө буулгагч механизим онхолдож, жолооч С-н амь нас хохирсон.

Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа хэн бүхэн анхаарал болгоомжтой байхыг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.