Засгийн газрын шийдвэрээр Үндэсний Их баяр наадмыг энэ жил тэмдэглэхгүй өнжиж байгаа ч тухайн өдрүүдэд бүх нийтээрээ ес хоног амрахаар болсон юм. 

Ингэхдээ өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн  ажлын өдрийг долдугаар сарын 24-ний Бямба гаригт шилжүүлэхээр зохион байгуулсан.Улмаар маргааш буюу Бямба гарагт бүх нийтээрээ ажиллана. 

Долдугаар сарын 24-ний Бямба гарагт бүх нийтийн ажлын өдөр. Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр маргааш тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын тухайд Бямба гараг ажлын өдөр ч хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийжээ. 

Дугаарын хязгаарлалтын үйлчлэл:

  • Даваа гарагт 1, 6-гаар
  • Мягмар гарагт 2, 7-гоор
  • Лхагва гарагт 3, 8-аар
  • Пүрэв гарагт 4, 9-өөр
  • Баасан гарагт 5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдоггүй.