Даваа гарагаас 18-аас дээш насны иргэдийг III тунд хамруулна
2021/09/12

Өнгөрсөн баасан гарагт ЭМЯ-аас ээлжит мэдээллээ өгсөн юм. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд томуугийн вакцин болно 18-аас дээш насныханд нэмэлт тунг хийх талаарх мэдээллийг өгөв.
Тэрбээр, “Ирэх даваа гарагаас буюу энэ сарын 13-наас эхлэн 18-аас дээш насныханд сайн дурын үндсэн дээр Сенофарм болон Файзер вакцинаар гуравдугаар тунд хамруулж эхэлнэ” гэсэн юм.






                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					