"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд зааснаар энэ сард хоёр өдөр бүх нийтээр амарна.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 5-ны баасан гарагт билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн тохиож байгаа бөгөөд хуульд зааснаар энэ өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн тэмдэглэж, бүх нийтээр амардаг юм. 

Түүнчлэн арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны өдөр болох бөгөөд энэ жил баасан гарагт тохиож байна