Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.

Сүүлийн 24 цагт шинээр 1021 /Улаанбаатарт 690, орон нутагт 331/ тохиолдол илэрч, 41-80 гаруй насны арван хүн нас баржээ. Улмаар манай улсад халдварын улмаас нас барсан хүний тоо 1682-т хүрлээ.

Биеийн байдал нь:

  • Хөнгөн 7198
  • Хүндэвтэр 6219
  • Хүнд 1845
  • Нэн хүнд 301 иргэн эмчлүүлж байна.

Хэвтэн эмчлүүлж буй 15563 хүний 3586 нь хүүхэд, 893 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн хяналтад 44375 иргэн байгаа юм.