Дархан-Уул аймгийн Хонгор сумын Шийрийн бригадад малын гоц халдварт шүлхий өвчин энэ сарын 4-ний өдөр илэрсэн байна. Тиймээс тус сумын Онцгой комисс хуралдаж, Шийрийн бригадын орчимд нэг сарын хугацаатай хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Мөн голомтын бүсийн хамгаалалт хийх зорилгоор

-Зулзага хоёрдугаар баг Шийрийн бригад орчмоор Суурин пост нэг, Хөдөлгөөнт эргүүл нэгийг гаргах,

-Айл өрх, хүн ам, малын хүнс, тэжээл, түлш хүргэх ажлын хэсгийг байгуулан хүргэлт хийх,

-Иргэд, малчдад мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэх тэмдэг, тэмдэглэгээг байршуулах,

-Шийрийн бригадын төмөр замын гарам, аргалын гарамын гүүрийг хаах, Голомтын бүсийг тогтоох

-Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах

-Шийрийн бригадын орчимд нутаглах ахмад настан, жирэмсэн эх, хүүхэд, Covid-19-өөр өвчилсөн иргэдийг голомттой бүсээс гаргах чиглэлийг холбогдох албаныханд өгчээ.

Мөн Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад голомтын бүсээс 10 км радиус дотор байрлах сэжигтэй бүсэд ОХУ-д үйлдвэрлэсэн 30 мянган тун вакциныг 56 өрхийн 32127 толгой малд хийх юм байна. Дөрвөн малын их эмч, найман мал баригч нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж ажлаа өнөөдрөөс эхлүүлжээ.