3-р сарын 12-нд  Филиппин Улсын Хүнс, эмийн хяналтын газар Хятадын "Синовак" вакциныг 6-аас дээш насны хүүхдийг вакцинжуулах вакцинаар сонгохыг зөвшөөрчээ.

 Орон нутгийн эмийн компанийн хариуцлагатан Энрике Гонзалес энэ тухай: "Хүүхдүүдийг Синовак вакцинд хамруулах нь Филиппиний ирээдүй хойч үеийг хамгаалж, Филиппиний коронавирус цар тахлын эсрэг тэмцэлд олсон үр дүнг хамгаалах болно. Синовак вакциныг хүүдийн вакцинжуулалтын хөтөлбөрийн нэг хэсэг болгон нэвтрүүлснээр Филиппин улс 39 сая хүүхдийг вакцинжуулах зорилтоо биелүүлэх юм.

Синовак вакцин нь хүүхэд, өсвөр насныханд маш аюулгүй сонголт гэдгийг холбогдох судалгааны тоо баримт харуулж байна" гэжээ.