Үнийн өсөлтийг эсэргүүцэн жагссан залуус Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө жагсаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар төв талбайд гарч ирж, жагсагчидтай уулзсан билээ.

Тэгвэл уг жагсаалыг шууд дамжуулж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн төхөөрөмжид гацалт үүсэж, сүлжээ унаж байгаа тул мэдээллийг цаг алдалгүй хүргэхэд бэрхшээл үүсэж эхэллээ. Төв талбайн ойролцоо сүлжээ унагах төхөөрөмжийг албаныхан байршуулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.