Монгол Улсын 21 аймгийн хамгаалалтын захиргаад энэ оны зургаадугаар сарын 5-ны өдрөөс эхлэн шинэ тасалбараар үйлчлэхээр болжээ. 

Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/71 дүгээр тушаалаар тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож, "Welcome to Mongolia" уриалгатай нийцүүлэн шинэчилсэн байна. 

Иймд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар болон Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаад журмын хэрэгжилтийг ханган, нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж, бусад хамгаалалтын захиргаадад зургаадугаар сарын 5-аас эхлэн нэвтрэх тасалбарыг хүргүүлэх аж. 

Дархан цаазат болон байгалийн цогцолборт газарт нэвтрэх тасалбарын үнэ 3,000-500,000 төгрөгийн хооронд байна. 

Дархан цаазат газарт нэвтрэх тасалбарын үнэ:

Flourish logoA Flourish table

Байгалийн цогцолборт газарт нэвтрэх тасалбарын үнэ: 

Flourish logoA Flourish table