Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна
өчигдѳр

2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
Тодруулбал Улаанбаатар хотод хонины ястай махны үнэ 7 хоногийн өмнөхөөс 1.6 хувиар өсөж 17.252 төгрөгт хүрсэн бол үхрийн ястай махны үнэ 2.6 хувиар өсөж 22.180 төгрөг болжээ. Харин орон нутагт хонь, үхэр, ямааны махны үнэ 0.9-2.2 хувиар өссөн бол бусад бараа бүтээгдэхүүний үнэ 0.1-1.2 хувиар нэмэгджээ.
Мөн талх, гурил, будааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсөхөд талх, нарийн боовны үнэ 8.5 хувиар, гоймонгийн үнэ 17 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул нэг кг махны дундаж үнэ 2025 оны арваннэгдүгээр сард 23.955 төгрөг болж, 2023 оны арваннэгдүгээр сараас 32.8 хувиар, 2024 оны арваннэгдүгээр сараас 17.7 хувиар өсч, өмнөх сараас 1.2 хувиар буюу 303 төгрөгөөр буурсан гэж мэдээлсэн. Түүнчлэн нэгдүгээр зэргийн гурилын дундаж үнэ 2025 оны арваннэгдүгээр сард 2459 төгрөг болж, 2023 оны арваннэгдүгээр сараас хоёр хувиар, 2024 оны арваннэгдүгээр сараас 5.6 хувиар, өмнөх сараас өөрчлөлтгүй байгаа тоон статистикийг мэдээлж байв.

Тэгвэл "Хүчит шонхор" зах дээр үхрийн цул мах 25-26 мянган төгрөг, үхрийн ястай мах нь 21 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Харин хонины ястай мах 18 мянган төгрөг, хонины цул мах 20 мянган төгрөгийн үнэтэй байна.
Шинэ оны өмнө тус зах дээр хонины мах 12-15 мянган төгрөг, үхрийн мах 17-20 мянган төгрөгийн үнэтэй зарж байсан юм. Он гарснаас хойш махны үнэ огцом буюу 5-6 мянган төгрөгөөр нэмэгджээ.







Зочин · 11 цагийн өмнө
SAWI80955877
Бат · 13 цагийн өмнө
Үнийн өсөлтийг хянадаг газар сэргийлэхийн дэргэд байгуулж үндэслэлгүй үнээ нэмсэн аж ахуйн нэгж хувь хүмүүсийг өндөр торгууль ноогдуулах хууль эрхийн акттай болж арга хэжээ авч баймаараа
Зочин · өчигдѳр
Наймаачид дураараа үнэ нэмдэг гэм биш зан шүүдээ.Наймаачид ер нь ТӨР ЗАСГИЙН ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ГЭДГИЙГ ЭРХ БИШ ТӨР ЗАСАГ МЭДЭХ БАЙЛГҮЙДЭЭ.АРӨЙ ЧҮҮ ГЭЖ ТАТГЭВЭР ТЭТЭМЖ,ЦАЛИН НЭМЭХ СУРГААР Л УРЬДЧИЛААД ҮНЭ НЭМЖ ЗАСГИЙ ГАЗРААС АВЧ БУЙ АРГА ХЭМЖЭЭГ ШОРООТОЙ ХОЛИОД АРД ИРГЭДИЙН АМЖИРГААГ УЛНЫХ БОЛГОДОГ ГОЛ ХҮМҮҮС БОЛ НАЙМААЧИД ШҮҮДЭЭ. ЕР НЬ ГОЛ 8 НЭРИЙН БАРААНЫ ҮНИЙГ ЗАСАГ ТОГТООЖ,БАРИХ НЬ МАШ ЗӨВ ШҮҮ 8 НЭРИЙН БАРААГАА ТОГТСОН ХЯМД ҮНЭЭР АВЧ БАЙВАЛ ИРГЭДИЙН АМЖИРГАА ЭРС САЙЖИРНА ШҮҮДЭЭ.ХЯТАДЫГ ХАР......ХҮНСНИЙ БАРАА МАШ ХЯМД ХҮНСНИЙ БАРААНЫХАА ҮНИЙГ ЗАСАГ ТОГТООДОГ ТОГТООСОН ҮНЭЭС ДЭЭШ ЗАХ ДЭЭР ЗАРАХЫГ ХАТУУ ХОРГИЛДОГ ГЭСЭН ШҮҮ.
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
BOOBN XXN BOOB SERELN ODOOTOL DOLOOJ80955877