Саяхан нээлтээ хийсэн “Ану хатан” кинонд Ахай хатны дүрийг бүтээсэн мисс Э.Бадамцэцэг өөрийн гоо сайхандаа анхааран бэлтгэл сургуулилт хийдэг бололтой.

Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа уян хатнаа гайхуулсан нэгэн зургаа оруулжээ. Бэлтгэлийн танхимын өрөөний шилэн хананд хөлөө өргөн авсан энэ зургийг гар утсаараа авсан байв.

Их ажлын хажуугаар биеэ чийрэгжүүлэн бас уян хатан байдлаа хөгжүүлдэг тэрээр ямар ч байсан өөртөө цаг зав зарцуулж л байгаа бололтой.

С.Отгон