Нийслэлийн Баруун дөрвөн замын уулзварт байрлах "Гранд плаза" төв гамшигийн байдалд ороод тав хонож байна.

Зургаан давхар худалдааны төвөөс гадна 15 давхар байгууламжид нь аж ахуйн нэгж олноороо байдаг. Гэтэл тус байгууллагынхан өнгөрөгч баасан гаригийн оройноос эхлээд цахилгаанаа тасалсан юм. 

Энэ байгууллагын хувьд ийм тохиолдол анх удаагаа гарч байгаа биш аж. Өмнө нь ч тус газрын цахилгаан тасалдан нэлээд олон хоног үргэлжилж байжээ. Энэ бүхэнд үйлчлүүлэгч болон түрээслэгч байгууллагууд хамгийн ихээр хохирдог. Нийслэлийн гол бүс нутагт байрлах томоохон худалдааны төв энэ мэтээр аар саар алдаа гаргаад байвал тог цахилгаангүй балар эртний байдалдаа шилжмээр ч юм уу даа ...

Ийм олон хоног болж байхад хэзээ цахилгааны асуудлаа засч хэвийн үйл ажиллагаатай болохоо тус газрын удирдлагууд одоо хэр нь хэлж чадахгүй байна.