Ноён уулыг хамгаалахаар ижагсаал цуглаан хийж, сүүлт зарлаад байсан  Босоо хөх монгол бүлгэмийнхэн өнөөдрөөс өлсгөлөн зарлах аж.  Бөө нартай нэгдэж  уржигдар  Чингисийн талбай дээр эсэргүүцлээ илэрхийлж бөөлсөн. Ноён уулыг ухуулах шийдвэрээ өөрчлөхгүй бол хэд хоногоор ч хамаагүй өлсгөлөн зарлахаа иргэний хөдөлгөөнийхөн мэдэгдээд байгаа юм.

Босоо хөх монгол бүлгэмийнхний хэлж буйгаар Ноён уулаас гадна Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид энэ хулгайч луйварчдыг харж суусаар эх оронгүй болох нь. Энэ сайхан нутгийг үе үеийн баатарлаг эх орончид халуун амь бүлээн цус гээд маш их үнээр бидэнд үлдээсэн. Тиймээс бид үр хойчдоо газар нутгаа онгон дагшин, тахилга шүтээнтэй нь үлдээх ёстой гэж үзэж буйгаар хэлж байгаа юм.