Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид “Нийс лэлд авто тээврийн хэрэгс лийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам” баталжээ.

Уг журмаар нийслэлд автотээврийн хэрэгсэл эзэмшигч этгээдийн техникийн хянал тын үзлэг, оношлогоонд хамрагдах, албан татвар төлөхтэй хол богдон гарах харилцааг зохицуулах юм. Мөн авто тээврийн хэрэгслийн бүртгэлийг боловсронгуй болгох, албан татвар, төлбөр хураах нэгдсэн тогтолцоог бий болгоход төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх ажлыг зохион байгуулах юм байна. Тус журамд автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн орноор тогтоосон аж.

Тодруулбал,
1, 6 – нэгдүгээр сард
2, 7 – хоёрдугаар сард
3, 8 – гуравдугаар сард
4, 9 – дөрөвдүгээр сард
5, 0 – ээр төгссөн бол
тавдугаар сард хамрагдан тухайн оны зургадугаар сарын 1-ний дотор багтаан зохион байгуулах аж. Ингэснээр албан татвар, төлбөр хураамж, албан журмын даатгалд хамрагдсан эсэхийг үндэслэн техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамруулж, нэгдсэн нэг наалт олгохоор заажээ.