Баянхонгор аймгийн Прокурорын газраас О, А нар нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр орой 20 цагийн үед урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн  Баянхонгор сумын 1 дүгээр баг 19 дүгээр байрны 08 тоотод  иргэн О-ийн  3.880.160 төгрөгийг дээрэмдэх үедээ хутга хэрэглэн түүний цээж хэвлий, нуруу, нүүр зэрэгт олон удаа хутгалан, олон тооны шарх  болон хүнд гэмтэл учруулж, шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, онц харгис,хэрцгий аргаар алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.3, 35.4, 35.5, 35.6 дахь заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Сум дундын 3 дугаар шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч А-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2,35 дугаар зүйлийн 35.3, 35.4, 35.6 дахь заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 11 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч О-д  Монгол Улсын Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2,35 дугаар зүйлийн 35.5 дахь заасныг журамлан Эрүүгийн Хуулийн  тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12  дахь хэсэгт зааснаар  10 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэжээ.