Ноён уулыг аврах хөдөлгөөн эрчимтэй өрнөсөөр байна. Тухайлбал,Төрийн ордны хажууд буюу хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд есөн хүн 123 цагийн турш өлсгөлөн зарлаад байна.  Тэдэнтэй санал нэг байгаагаа Ардын уран зохиолч Б.Бааст гуай илэрхийлсэн байна.  Тэрбээр "Мандал нутгийн үзэсгэлэнт баян өгөөмөр байгальд хэн ч халдах эрх байхгүй! Тэр дундаа одоогийн мунхаг төрийнхөн бүр ч халдах эрхгүй шүү! Хэрэгтэй бол Мандал нутгийнхан эх орноо халуун амь бүлээн цусаараа хамгаалах учиртай!Ардын Уран зохиолч Бөхийн Бааст 14.II.2015" хэмээн бичиж  эсэргүүцлээ илэрхийллээ. 

 

 

 

 

 

 

А.Баярмаа