Тун удахгүй Монго түмний уламжлалт Сар шинийн баяр болох гэж байгаа билээ.  Тэгвэл жил бүр шинийн 3-ны өдрөөс хойш Улаанбаатар хотоос хөдөө орон нутагруу чиглэсэн тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөн нэмэгддэг. Орон нутгийн  замд гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал ихэсдэг. Иймд та бүхэн хотын болон хот хоорондын замд, замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.