Хадган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал дээр

Хатан өвлийн жаврыг уяраан золгох ерөөл дээр

Хөх Монгол даяараа дээдлэн өргөх цацал дээр

Хаврын тэргүүн сар жаргал цацруулан ирлээ

 

XVII жарны “Согтоогч” хэмээх модон хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн энэ өдрийн мэндийг нийт уншигч түмэндээ хүргэж байна.

Улиран одож буй XYII жарны "Ялгуусан" хэмээх хөх модон морин жилд бид бүхэнтэй хамт байж, алдаа оноог дэнсэлж, амжилт бүтээл бүрт чин сэтгэлээрээ хамт байж дэмжиж байсан, цаашид Монголын цахим ертөнцөд ихийг хийж бүтээх урам хайрлаж байгаа та бүхэндээ баярлалаа.

Монгол эх орны минь дөрвөн зүг найман зовхист болон хилийн чанадад амьдарч, ажиллаж байгаа нийт Монголчууддаа Үйлс бүтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч, үр удам зандан модны мөчир шиг эрүүл чийрэг торниж юу санасан есөн цагаан хүсэл нь биелэн буян заяа нь булаг мэт дүүрэн хурж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

www.Dorgio.mn сайтын хамт олон