Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээвэр шинийн 1, 2, 3  буюу  02 дугаар сарын 19, 20, 21–ний өдрүүдэд өглөөний 08.00 цагаас 22.30 цаг хүртэл баярын хуваариар, шинийн 4  буюу 02 дугаар сарын 22–нд ердийн амралтын өдрийн хуваариар  08.00 - 22.30 цагийн хооронд үйлчилгээнд явна.
Үндсэн 69 чиглэлд 613, хот орчмын 10 чиглэлд 48, нийт 661 их багтаамжийн автобус, тролейбус, туслах 17 чиглэлд 96 бага багтаамжийн микро автобус нийт 757 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ.
Шархад, 7 буудал, Хужирбулан, Толгойт, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст, Дэнжийн 1000, Дарь эх, Ганц худаг, 3,4 хороолол гэсэн чиглэлүүдэд бага оврын 33 автобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулах юм. Мөн нийслэлийн захын гэр хорооллын чиглэлүүдэд бага багтаамжийн микро автобусаар захиалгат үйлчилгээг 02 дугаар сарын 19-нөөс 02 дугаар сарын 21 –нийг дуустал зохион байгуулах бөгөөд такси үйлчилгээнд 18 аж ахуйн нэгжийн 667 такси шугаманд ажиллаж, дуудлагаар үйлчилнэ .

Харин хот хоорондны тээвэрт үндсэн графикаар 556, нэмэлтээр 148 автобус , нийт 704 автобус  дараах хуваарийн дагуу ажиллах юм байна. Дэлгэрэнгүйг хүснэгтээр хүргэж байна.