МАН-ын дэргэдэх үндсэн дөрвөн байгууллагын нэг Нийгмийн Ардчилал МОХ-ны VI их хурал өнөөдөр чуулна.

Тус холбооны их хурал одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2011 оны 02 сарын 26 өдөр хийсэн. Тэгвэл оюутны, нийгэмд үйлчилдэг, ашгийн бус, төрийн бус үндэсний хэмжээний байгууллагын VI их хуралд хот, 21 аймгийн 700 гаруй төлөөлөл чуулахаар мандатаа гардаж авчээ.

 Энэхүү хуралдаанаар ололт, амжилт, алдаа оноогоо хэлэлцэж ирэх жилүүдэд хийх ажлаа төлөвлөхөөс гадна шинэ бүтэц бүрэлдэхүүнээ сонгох юм.

Хуралдаан Тусгаар Тогтнолын Ордонд 16 цагт эхэлнэ.