Монголын Засгийн газрын төлөөлөл анх  удаа Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хуралд сууж үзлээ. Засгийн тэргүүний захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг өнгөрсөн гурван сарын хугацаанд Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанитай яриа хэлэлцээ хийж, хэд хэдэн асуудлыг Хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр тохиролцлоо гэх мэдээлэл ямар ч байсан биелэлээ олж байна.

Харин хэлэлцэж буй асуудлууд хэний талд нааштай шийдвэрлэгдэх вэ гэдэг дээр асуудал бий. Хурал эхлэхээс нэг өдрийн өмнө Оюутолгойн зүгээс байр сууриа илэрхийлэхдээ хөрөнгө оруулалтын гэрээнээс гажаад байгаа зүйл байхгүй гэсэн агуулгатай тайлбаруудыг хийсэн. Харин С.Ганбаатар гишүүний зүгээс Оюутолгойн тайлбаруудыг худлаа хэмээн үгүйсгэж байгаа.

Тус компанийн өгч буй мэдээллээр бол  “2012 оны аравдугаар сарын 31-ний байдлаар Оюу Толгой ХХК-ийн санхүүгийн тайланд нийт хөрөнгө 7.4 тэрбум ам.доллар гэж тусгагдсан бөгөөд үүнд 6.6 тэрбум ам.долларыг төслийн бүтээн байгуулалтын эхний үе шатанд, зээлийн хүүнд 0.5 тэрбум, хоёрдугаар шатны бэлтгэл ажилд 0.2 тэрбум, нэмэлт хайгуулын ажилд зарцуулсан 0.1 тэрбум ам.доллар тус тус багтаж байгаа.

Түүнчлэн Оюу Толгойн хувьд Засгийн газар тус компанийн 34 хувийн хувьцааг худалдаж авах сонголтыг хийсэн. Эрдэнэс Оюу Толгой ХХК энэхүү 34 хувийн санхүүжилтээ бусад хувь нийлүүлэгчдээс зээлэх  сонголтыг мөн хийсэн. Эхэндээ хувь нийлүүлэгчид энэхүү зээлийн хүүг хэрэглээний үнийн индексийн +9.9 хувиар тохироод байсан бол хөрөнгө оруулагчид үүнийн ЛИБОР (Лондонгийн банк хоорондын зээлийн хүүгийн хэмжээ) +6.5 хувийн хүүгээр тооцож бууруулсан.  Ингэснээр хөрөнгө оруулагчид зээлийн хүүг 3 хувиар бууруулсан.

Бизнес ашиггүй ажилласан тохиолдолд Эрдэнэс Оюу Толгой ХХК энэхүү зээлийг эргэн төлөх үүрэг хүлээхгүй. Тиймээс төсөл ямар нэгэн байдлаар амжилтгүй болж, зээлийг эргэн төлөхүйц хангалттай ашигтай ажиллаж чадаагүй тохиолдолд Монголын Засгийн газар ямар нэгэн байдлаар тухайн зээлийг төлөх үүрэг хариуцлага хүлээхгүй. Энэ тохиолдолд харин бүх санхүүжилтийг гаргасан хөрөнгө оруулагчид эрсдлийг үүрнэ. Мөн хамгийн чухал нь Эрдэнэс Оюу Толгой ХХК нь 34 хувийн санхүүжилтээ бага хүүтэйгээр бусад эх үүсвэрээс олж төслийг санхүүжүүлэх эрх нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр нээлттэй байгаа гэсэн байгаа юм. Мөн бусад анхаарал татсан асуудлууд дээр ч дан өөрсдийгөө зөвтгөсөн мэдээллүүдийг өгсөн.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу