“Монгол аялал жуулчлал компани” БНХАУ-ын Манжуур хот руу аялагчдыг авч явдаг бөгөөд тийшээ хүн зөөх, хил гарах зөвшөөрөлгүй болохыг бид өмнө нь мэдээлсэн билээ.

Хятадын хууль маш чанга дүрэмтэй учир гадаадын улсын дугаартай, авто машиныг хот дотроо зорчуулахыг хатуу хориглосон байдаг аж.

Анхны удаа Манжуурын нутагт гадны дугаартай машин орсон бол сануулга өгч дараагийн удаа энэ зөрчил давтагдвал 20.000 юанын торгууль ноогдуулж, авто машиныг нь хураан авч Хятад улсын орлого болгодог юм байна. Мөн тухайн жолоочийг эрүү шүүлтийн сандал дээр суулгаж, дөрвөн мөчийг нь гавлан зовоодог байна. Монгол аялал жуулчлал компанийн аялагчдийг авч яваад ингэж, дарамтлуулж, шийтгүүлэн Хятадын цагдаа нарын гарт амь үрэгдэх шахсан монгол жолооч нэг бус байгаа юм.

Монголын хууль угаас хэрэгждэггүй учир ийнхүү хууль бусаар ашиг олохын төлөө хүн зөөж болох ч Хятадын хууль дүрэм зөрчиж, байгаа нь аялагчид болон тухайн жолооч нарын амь нас эрүүл мэндийг эрсдэлтэй байдалд хүргэсээр байгаа юм.

Мөн үүнээс гадна “Монгол аялал жуулчлал” компанийн захиралтай хамтарч ажилладаг гэх Хангай гэж Өвөрмонгол залуу автобусны жолоочийг дарамталж, амь насанд нь заналхийлсэн байна. Тодруулбал түүнийг Өвөрмонголчуудын заасан “гэрээтэй дэлгүүрээр үйлчлүүлсэнгүй, өөр дэлгүүрт орлоо” хэмээн дарамталж, нуурын эрэгт аваачаад, “ус руу шидэж ална” гэжээ.

Учир нь Хангай гэх уг залуу өөрийн гэрээтэй дэлгүүрээр тэднийг үйлчлүүлж, тухайн дэлгүүрээс хувь хүртдэг юм байна. Тиймээс тэдний энэ бизнес зохион байгуулттай гэмт хэрэгч болж мэдэхээр байгаа юм. Ямартай ч өвөрмонгол залууст дарамтлуулсан жолооч, хохирогч гэх Л.Галдорж Нийслэлийн цагдаагийн газрын гэмтэй хэрэгтэ тэмцэх хэлтэст өргөдөл гаргаад байгаа юм байна.

Өмнөх нийтлэлийг энд дарж үз

Н.Ганаа

эх сурвалж Dorgio.mn